ЗХШҮГ-ААС ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗХШҮГ-ААС ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-10-17

 

     Өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн багш, ажилтан, ажилчдын дунд Татварын ерөнхий газрын сургалтыг  ЗХШҮГ-аас санаачлан зохион байгууллаа. УИХ-ын чуулганы  2019 оны 03 сарын 22-ны өдрийн хуралдаанаар татварын багц хуулийг шинэчлэн найруулж, татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүнхий орлогын албан татварын тухай хуулийг тус тус  шинэчлэн баталсан. Дээрх гурван хууль баталсантай холбоотойгоор 23 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд дагаж мөрдөх журмын тухай  гурван хууль шинээр батлагдсан. Энэ удаагийн сургалтаар татварын хуулийн онцлох өөрчлөлтүүдийг сургалтад хамрагдсан нийт оролцогчдод танилцуулсан бөгөөд нийт ажилтан албан хаагчдад татварын талаар ерөнхий мэдлэг олгосон ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.

Бусад мэдээ, мэдээлэл