НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2019-10-18

АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн газарт ерөнхий нягтлан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нягтлан бодогч

Туршлага:

-Дээрх мэргэжлээр 10-аас дээш жил ажилласан байх.

  Үүнээс 5 жил нь ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан байх

- Мэргэшсэн нягтлан бодогч байх

Ур чадвар:

- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;

- Хууль дээдлэх, хариуцлага хүлээх чадвартай;

- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;

- Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;

- Ажилд үнэнч  шударга, сэтгэлээсээ ханддаг байх;

- Бусдыг сонсож асуудалд зөв дүгнэлт хийж чаддаг байх;

- Мэргэжлийн ёс зүйтэй, өөрийн санаачилгаар ажил гүйцэтгэх чадвартай байх

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

- 4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-  Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

- Гадаад хэлний мэдлэгийн батламж

-  Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

- Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар

Хугацаа:

      Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 10 сарын  18-22 өдрийн 17.00 цаг хүртэл АШУҮИС-ийн төв байр, ЗХШҮГ-ын 221 тоотод авчирж өгнө үү. Утас: 11321371

Бусад мэдээ, мэдээлэл