ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР: ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛЬ

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР: ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛЬ

Үүсгэсэн огноо: 2019-11-04

 

   АШУҮИС болон Япон улсын Токушима их сургуулийн Хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр зохион байгуулагддаг Оюутан солилцооны хөтөлбөр 2019 оны 10 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд Япон Улсад амжилттай зохион байгуулагдлаа. 2019 оны тус хөтөлбөрт АШУҮИС, БАС-ийн Анатомийн тэнхимийн багш А.Долгорсүрэн болон АУС, 5-р курсийн оюутан Г.Ану, 3-р курсийн оюутан Б.Марал, Б.Жаргалан, Б.Доржзодов, З.Агьдулам нар хамрагдаж Токушима их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн захирал, профессор Масаши Акаике болон профессор Ёнезаки, Китора, Мияагава, гадаад харилцааны газрын эрхлэгч багш Мурасава нар найрсгаар хүлээн авч тус их сургуультай танилцав.

   Тус хөтөлбөрийн явцад Токушима их сургуулийн Физиолиги, Анатомийн тэнхим, Гастроэнтерологийн болон Хавдар судлал, Зүрх судасны тэнхим, Ерөнхий мэс засал, Цээжний хөндийн мэс заслын тасгуудтай танилцаж Ходоод, улаан хоолойг дурангаар харах, Эндоскопик Ультрасонографи буюу нойр булчирхайн цоргоор дамжин нойр булчирхайг хэт авиагаар шинжлэх аргад суралцан, мөн Зүрхний Титэм судасны хүрц, судсан дээрх атеросклерозын тавыг авах, судас хатуурлын зэргийг тогтоох, тохирсон стентийг сонгох зэрэг ажилбаруудыг ажиглан суралцав.

   Мөн тус их сургуулийн Цээжний хөндийн мэс заслын тасагтай Цээжний хөндий, эндотрахеал мэс заслын тасагт дадлага хийв. Энэ хугацаанд компьютерт томографи, ясны денситометр зэрэг аппаратаар өвчтөнийг шинжлэн судлахыг харж, цээжний хөндийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцан мэс заслын хувцас өмсөж бэлтгэн мэс засалд оров. Тус сургууль нь мэс заслын 12 өрөөтэй төдийгүй Робот мэс засалч Да Винчи аппаратаар мэс заслыг хийж байлаа.

   Оюутан солилцооны хөтөлбөрийн хүлээн авалт, симпозиумд Токушима их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Мисаши Акаике үг хэлснээр үйл ажиллагаа эхэлж АШУҮИС-ийн багийн бүрэлдэхүүн Б.Марал – монгол ардын бүжиглэж шанз хөгжим, Г.Ану – Японы алдарт “Китагуни Но Хару” дуу, Б.Марал, Г. Ану, Б.Доржзодов, Б.Жаргалан, З.Агьдулам нар “Shia wase nare te o tataoka” дууг дуулж мөн Монгол улсынхаа түүх соёл, зан заншил, онцлог, уламжлалт хоол, хувцас, хэрэглэлүүдийн талаар Япон оюутнуудад танилцуулсан ба Токушимагийн Их Сургуулийн оюутнууд Япон оюутны хэрхэн хичээлээ давтдаг, хичээлээ тараад номын сан, теннис рагбийн клубт явж чөлөөт цагаа өнгөрүүлдэг талаар харилцан танилцуулсан оюутан солилцооны хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл