“АШУҮИС-ИЙН ОЮУТНУУДАД ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ТУХАЙ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ, ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАН ҮЙЛД СУРГАХ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“АШУҮИС-ИЙН ОЮУТНУУДАД ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ТУХАЙ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ, ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАН ҮЙЛД СУРГАХ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-11-05

 

   2019 оны 9 сард НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зарласан төслийн уралдаанд НЭМС-ийн Шим тэжээл судлалын нэгдүгээр дамжааны “Micro2MACRO” баг амжилттай оролцож төсөл хэрэгжүүлэх санхүүжилт авсан.

   Уг төслийн хүрээнд 2019 оны 10 сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон Дэлхийн хүнсний өдрөөр олон нийтэд чихэрлэг ундааны талаар үнэн зөв мэдээллийг олгож, чихэрлэг ундаа, жүүсний сахарын агууламжийг илэрхийлсэн номын хавчуурыг тарааж, зурагт хуудас байршуулсан.

   Мөн 2019 оны 10 сарын 29-ны өдөр АШУҮИС-ийн Эко цогцолборт оюутнуудад жүүс, чихэрлэг ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн тухай сургалт явуулж оюутан тус бүрт чихэрлэг ундааны талаар мэдээлэл агуулсан номын хавчуурыгг тарааж, Эко цогцолборын хананд мэдээллийн самбар байрлуулсан.

   2019 оны 10 сарын 30-нд өөрсдийн хийсэн 10000 ширхэг (5ш нэг багц) номын хавчуурыг АШУҮИС-ийн 2000 оюутнуудад тараасан.

 

Бусад мэдээ, мэдээлэл