ЭРХҮҮГИЙН АУС БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЭРХҮҮГИЙН АУС БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үүсгэсэн огноо: 2019-11-05

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   ОХУ-ын Эрхүүгийн Анагаах Ухааны Их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан 10 сарын 22-23 ны өдрүүдэд Эрхүү хотноо зохион байгуулагдсан Бүх оросын оюутны “БАЙКАЛЬСКИЕ ЧТЕНИЕ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ы доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, ЭХУСТ-ийн багш, ЭЗУ-ы доктор, дэд профессор Б.Баясгалан, ЭЭЗМТ-ийн багш, ЭЗУ-ы магистр Б.Пэрлэйдулам нар нийт 10 оюутны хамт оролцлоо. ОХУ-ын Эрхүүгийн АУИС-ийн Эм зүйн факультетын декан, ЭЗУ-ы доктор, профессор Привалова Елена Геннадьевна, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ы доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн нар хурлыг нээж үг хэллээ.

   Хурлаар эм зүйн удирдлага, зохион байгуулалт, маркетинг, эмийн бодисын чанарын хяналт, стандартчилал, эмийн технологи, эмийн хими, эмийн ургамал судлал, биофармацийн чиглэлийн судалгааны олон илтгэлийг амжилттай хэлэлцлээ. Эм зүйн сургуулийн оюутнууд нийт 7 илтгэл хэлэлцүүлснээс Эм зүйн шаталсан 3-р дамжааны оюутан Т.Дуламсүрэнгийн “The effect of acupuncture on menopausal women syndrome” сэдэвт илтгэл 1-р байр, Эм зүйн 5-р дамжааны оюутан М.Хоролсүрэн нарын “Phytochemical study of Astragalus fructicosus Pall” сэдэвт илтгэл 2-р байр, Эм зүйн 5-р дамжааны оюутан Г.Батдэлгэр, Д.Мөнгөнсүх нарын “Quality control investigation of raw materials and preparation”, Эм зүйн 4-р дамжааны оюутан Э.Алтанчимэгийн “The standardization of Berbera gel”, Эм зүйн 3-р дамжааны оюутан А.Хувьтөгөлдөрийн “Assessment of rational use of drug prescriptions” сэдэвт илтгэл 3-р байр эзэлсэн бол Эм найруулагчийн ангийн 3-р дамжааны оюутан Э.Отгончимэг, С.Отгонжаргал нарын “Job satisfaction among chain community pharmacists of Mongolia” сэдэвт илтгэл практикийн ач холбогдол өндөртэй илтгэлээр тус тус шалгарлаа. Хурлын үеэр оюутнуудын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж, судалгаа шинжилгээний ажлын талаар бие биенээсээ туршлага солилцлоо.

    Эрхүүгийн АУИС-ийн Эм зүйн факультет, АШУҮИС-ийн Эм зүйн сургууль хамтран тус хурлыг жил бүр явуулахаар хэлэлцэн тохиролцож, дараагийн хурлыг Монгол улсад АШУҮИС-ийн Эм зүйн сургууль хариуцан явуулахаар боллоо.

    ЭЗС-ийн багш, оюутнууд 10 сарын 21-22 нд ОХУ-ын эм хангамжийн байгууллагууд, 24 нд Эрхүүгийн АУИС болон Эм зүйн факультет, Эрхүүгийн Анагаахын ур чадварын төвийн бүтэц, үйл ажиллагаатай танилцлаа.  

   Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд захирал Тамара Семеновна Крупкская, Гадаад харилцааны албаны төлөөлөлтэй 10 сарын 24 нд уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Цаашид хоёр сургууль Эм зүйн чиглэлээр оюутан, багш солилцох, хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, оюутны дадлага хийлгэх, хамтарсан бүтээл гаргах талаар санал солилцлоо.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл