АНУ-ЫН ЖОНС ХОПКИНСИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛОРАДО БОУЛДЕРИЙН ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНУ-ЫН ЖОНС ХОПКИНСИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛОРАДО БОУЛДЕРИЙН ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-11-05

 

   АШУҮИС-ийн НЭМ-ийн сургууль нь Public Lab Mongolia ТББ, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль, Колорадо Боулдерийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран 2019 оны 10 сарын 31-ны өдөр АШУҮИС-ийн магистрант, докторант оюутнууд болон бусад судлаач, мэргэжилтнүүдэд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийт 160 судлаач, мэргэжилтэн уг сургалтанд хамрагдлаа. 

   Сургалтанд АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн доктор, дэд профессор Кирстен Кохлерын “АГААРЫН БОХИРДОЛД ӨРТӨХ БАЙДЛЫГ СУДЛАХ НЬ: АНУ, Перугийн туршлага”, АНУ ын Колорадо Боулдерийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженер, агаарын бохирдлын судалгааны мэргэжилтэн Еван Коффигийн "АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭМЖИХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭЭ" сэдэвт лекцийг уншиж, судлаач мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцож туршлага хуваалцсан сургалт боллоо

 

Бусад мэдээ, мэдээлэл