АШУҮИС-ИЙН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АШУҮИС-ИЙН ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-11-07

 

     Өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 06-ны өдөр АШУҮИС-ийн эрхэм хүндэт багш нарт Хүндэт профессор, профессор, дэд профессор, клиникийн профессор цол гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Ёслолын ажиллагааг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нээж эхлүүлсэн бөгөөд шинэ хичээлийн жилд цолоо гардаж авсан нийт багш, эмч нартаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүллээ. 

   Монгол улсын дээд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гаргасан гавьяа зүтгэл, АШУҮИС-ийн хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг тань үнэлж БиоАнагаахын сургуулийн Химийн тэнхимийн ахмад профессор Нянзаадар овогтой Даваасүрэнд АШУҮИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол олголоо

    Мөн МАУОУС-ийн Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн дэд профессор Д.Цэнд-Аюуш, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Л.Насанцэнгэл, БАС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Д.Тэмүүлэн нар профессор, Чанарын баталгаажилтын албаны дарга О.Болорсайхан, МАУОУС-ийн Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн ахлах багш Ж.Байгалмаа нарт дэд профессор, Ж.Саранцэцэг, П.Пүрэвдаваа, Д.Ганцэцэг тэргүүтэй 16 хүнд АШУҮИС-ийн клиникийн профессор цолыг тус тус олголоо. Цолоо гардаж авсан нийт багш нартаа халуун баяр хүргэе.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл