ОЮУТНУУДЫН ДУНД “ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОЮУТНУУДЫН ДУНД “ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-11-19

 

     АШУҮИС-ийн Эм Зүйн Сургууль, Эм найруулагчийн тэнхимээс Дорноговь Аймаг дахь Салбар Анагаах ухааны сургууль, Говь-Алтай дахь Салбар Анагаах ухааны сургууль, Дархан-Уул Аймаг дахь Салбар Анагаах ухааны сургуулийн Эм найруулагчийн ангийн 2 ба 3-р дамжааны 60 гаруй оюутнуудыг оролцуулан “ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР” тэмцээнийг 2019 оны 11 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулав.

   Эм найруулагч мэргэжилтний цогц чадамжийн нэгж тус бүрийн олж авсан онолын мэдлэг, чадвар, хандлагыг бататгах, цогц чадамжийг эзэмшүүлэхэд нь туслах, дэмжих, туршлага солилцох зорилготой энэхүү тэмцээнд Мэндчилгээ, гэрийн даалгавар, Гардан үйлдлийн ур чадвар, Багийн ахлагчдын тэмцээн гэсэн төрлүүдээр явагдаж, 4 баг оролцсноос багийн дүнгээр 1-р байрыг Эм зүйн сургуулийн Эдельвайс баг, 2-р байрыг Дархан баг, 3-р байрыг Говь-Алтай баг, 4-р байрыг Дорноговь баг тус тус эзлэж, уламжлал болгон явагддаг энэхүү тэмцээнийг ирэх жил Дорноговь аймаг дахь Салбар Анагаах ухааны сургууль зохион байгуулахаар тогтов.

  “ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР” тэмцээнд амжилттай оролцсон Эм Зүйн Сургууль, Дорноговь Аймаг дахь Салбар Анагаах ухааны сургууль, Говь-Алтай дахь Салбар Анагаах ухааны сургууль, Дархан-Уул Аймаг дахь Салбар Анагаах ухааны сургуульд Эм найруулагч мэргэжлээр суралцаж буй бүх оюутнууддаа болон оюутнуудаа бэлтгэн оролцуулсан багш нартаа талархал илэрхийлье.

   Мөн тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Эм зүйн сургуулийн захиргаа болон Эм найруулагчийн тэнхимийн хамт олон, оюутнууддаа талархал илэрхийлье.

 

 

 

Other news