АШУҮИС-д “БИОЛОГИЙН СУРГАЛТЫН ҮЗМЭРТ ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

АШУҮИС-д “БИОЛОГИЙН СУРГАЛТЫН ҮЗМЭРТ ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-11-19

 

   Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимийн хамт олон  “Биологийн сургалтын үзмэрт танхим”–ыг бүрэн тохижуулж 2019 оны 11-р сарын 15-ны өдөр албан ёсны  нээлтээ хийлээ.

   Тус  танхим нь сургалтын ба музейн үзмэрийн гэсэн 2 хэсэгтэй, Биологийн шинжлэх ухааныг сонирхож, анагаах, био-анагаахын  мэргэжлээр суралцаж буй оюутан, залуучуудад биологи, экологи, хүн судлал, шимэгч судлалын хичээлийн дадлагын хичээл орох бүрэн боломжтой юм. Энэхүү танхимд сургалт явагдсанаар оюутан залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах,  зүй зохистой харьцах  хандлага төлөвших болно.

   Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн удирдлагууд, Био-Анагаахын сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч, арга зүйч нар хүрэлцэн ирж, тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Тэмүүлэн нээж, Монгол Улсын гавьяат багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадам  сургалтын танхимыг тайлбарлав.

  “БИОЛОГИЙН СУРГАЛТЫН ТАНХИМ”-н нээлтийн туузыг АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Монгол Улсын гавьяат багш, БУ-ны доктор, профессор А.Гүрбадам, Биологийн тэнхимийн  эрхлэгч, профессор Д.Тэмүүлэн, БАС-ийн захирал, дэд профессор Ц.Түвшинжаргал нар хайчлав.

  Тус танхимыг Биологийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойд зориулан байгуулсан бөгөөд тэнхимийн багш доктор М.Бүрнээ гардан гүйцэтгэж, мэргэжлийн зөвлөхөөр Монгол улсын гавьяат багш доктор, профессор Х.Мөнхбаяр ажиллав.

 

 

Other news