T2C (TRAINING TO CLINICIANS) СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

T2C (TRAINING TO CLINICIANS) СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2019-11-19

 

    БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2018-2019 оны хичээлийн жилд T2T (TRAINING TO TEACHERS) сургалт нь зохион байгуулагдаж, АШУҮИС-н 50 багш, Эм Эйч Ай ТББ-н 10 судлаач, хувийн их дээд сургуулийн 8 багш, эрүүл мэндийн багууллагаас 25 эмч оролцон, суралцагч төвтэй сургалт, жижиг бүлгийн сургалт, хөтөлбөрийн загварчлал болон үнэлгээ, багт суурилсан сургалтын талаар судалж амжилттай төгссөн. 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ, АШУҮИС, Монголын эрүүл мэндийн үүсгэл ТББ нь 2 дахь жилдээ Анагаахын чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагын эмч багш, судлаач нарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Харвардын Анагаах Ухааны Суруультай хамтран T2C (TRAINING TO CLINICIANS) сургалтыг 2019 оны 11 сарын 30-ны өдрөөс 2020 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл танхимын болон онлайн сургалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

 

Хөтөлбөрийн тухай:

     Сургалт нь холимог хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд биечилсэн семинар, онлайн лекц, багийн ажил, ганцаарчилсан болон багт суурилсан сургалт зэргээс бүрдэнэ. Эдгээрийг Харвардын Анагаах Ухааны Сургуулийн мэргэшсэн ахлах багш нар заах болно. Хөтөлбөрт хамрагдсанаар Харвардын Анагаах Ухааны Сургуулийн эрдэмтэн багш нарын удирдлага дор судалгаа хийх ур чадвар, эмнэлзүйн орчин үеийн арга техникээс суралцахаас гадна суралцагчид нь тус сургуулийн төгсөгч болж, тухайн сургуулийн цахим номын сангаас хүссэн мэдээллээ авах, цахим имэйл хаяг эзэмшиж, эрдэмтэн багш нартай харилцаа тогтоохоос гадна Харвардын Их Сургуулийн бүртгэл бүхий сертификат гардан авах юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн танхимын сургалт, семинар зохион байгуулагдах бөгөөд эхнийх нь 2020 оны 1 сард, дараагийн сургалт семинар 2020 оны 5 сард зохион байгуулагдан, төгсөх боломжтой. Мөн БСШУСЯ-наас төгсөлтийг АНУ-д Харвардын сургууль дээр очиж хийх боломжийг судалж байгааг дуулгахад таатай байна.

 

Сонгон шалгаруулалт:

  Сонгон шалгаруулалтыг БСШУСЯ-ны ажлын хэсэг зохион байгуулах ба эцсийн хариуг Харвардын АУ-ны сургуулийн зүгээс суралцагчдад илгээх болно. Сонгон шалгаруулалтанд бүртгүүлэх хүсэлтэй эмч-багш нь нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах байдлаар бидэнд хандана уу:

- АШУҮИС-ийн 326 тоотод ирж уулзах;

- 318415 утсаар ярих;

-  fd@mnums.edu.mn цахим хаягаар мэйл бичиж болно.

Сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эмч-багш нарыг доорх холбоосоор орж бүртгүүлэхийг урьж байна.

Энд дарж бүртгүүлнэ үү. 

 

Other news