“САЙН ТУРШЛАГА”-ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ “ЭМ НАЙРУУЛАГЧ” ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛАГДЛАА

“САЙН ТУРШЛАГА”-ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ “ЭМ НАЙРУУЛАГЧ” ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-11-19

 

   Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албанаас 2019 оны 11 сарын 15-ны өдөр Дотоодын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сайн туршлагаас суралцах, чанарын дотоод баталгаажуулалт, хяналт, шинжилгээ үнэлгээ, мониторингийн нэгжийн удирдлага, ажилтнуудыг чадавхжуулах, бүх мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагуудыг үндэсний болон олон улсын жишигт хүрсэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой болгох, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад чанарын соёлыг төлөвшүүлэх зорилгоор  Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын “САЙН ТУРШЛАГА”-ыг түгээн дэлгэрүүлэх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

   Тус уулзалт хэлэлцүүлэгт Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын захирал, чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шинжилгээ үнэлгээ, мониторинг хариуцсан багш, мэргэжилтнүүд оролцсон.

  Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2019 оны 06 сарын 01-ний өдрийн 07 тоот тогтоолоор АШУҮИС, Эм зүйн сургуулийн

  “ЭМ НАЙРУУЛАГЧ” ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР амжилттай магадлан итгэмжлэгдсэн тул  Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын “САЙН ТУРШЛАГА”-ыг түгээн дэлгэрүүлэх хэлэлцүүлэгт хөтөлбөрийнхөө давуу талыг танилцууллаа.

   “ЭМ НАЙРУУЛАГЧ” ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлэгч хамт олондоо талархал илэрхийлье.

 

Other news