ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Үүсгэсэн огноо: 2019-12-02

 

   АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтны 3 дугаар дамжааны  оюутнууд 2019 оны 11 дүгээр сарын 7-8 өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон “Нийгмийн ажлын оюутнуудын олон улсын 2-р олимпиадад” амжилттай оролцлоо. Энэ удаагийн олимпиад “Залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. ОХУ-ын Дорно Сибирийн Технологи, Удирдлагын их сургууль тус арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ОХУ, Монгол улсаас нийт 15 баг оролцсон юм.  Олимпиад нь Залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх” төсөл бичих, 2 минутын олон нийтэд зориулсан видео сурталчилгаа боловсруулах, “Би мэргэжилтэн” тохиолдол шинжлэх даалгавар, сургууль багийн танилцуулга гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа. 

   АШУҮИС-ийн НЭМС-ийг төлөөлөн оролцсон  NUDGE баг төслийн уралдаанд 2-р байр эзэллээ. Мөн олимпиадын хүрээнд гүйцэтгэсэн дөрвөн төрөлт даалгаврын нийт дүнгээр 15 багаас 4-р байранд шалгарав. Сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтны гуравдугаар дамжааны оюутан Э.Анударь, Б.Дашдүзээ, Г.Мөнхтуул, С.Анударь, Г.Дуламсүрэн нарт дахин баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.  

 

Бусад мэдээ, мэдээлэл