ЯПОН УЛСЫН ТОКИО АРИАКЕ АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТЛЭЭ

ЯПОН УЛСЫН ТОКИО АРИАКЕ АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-12-03

 

   АШУҮИС нь Япон улсын Токио Ариаке их сургуультай сүүлийн 10 гаруй жил тогтвортой, харилцан үр ашигтай хамтын ажилагаа явуулсны үр дүнд 2016-2017 оны хичээлийн жилд “Уламжлалт Анагаахын Засалч” мэргэжлийн шинэ ангийг хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэж эхэлсэн билээ. Энэ хугацаанд оюутан солилцооны хөтөлбөр, багш солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж ирлээ.

   2006 оноос ЭМШУИС-ийн блок сургалтанд, Сувилагчийн сургуулийн бага эмчийн ангийн сургалтанд, хөдөө орон нутгийн багийн эмч нарт Японы Жүдо бариа заслын эмчилгээний аргад сургах сургалт, Монгол улсаас  Япон улсад Жүдо бариа заслын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, МАУОУС-д 2016-2017 оны хичээлийн жилээс “Уламжлалт Анагаахын Засалч” мэргэжлийн ангийг шинээр нээсэн, Токио Ариаке их сургуулийн 1 магистр, 1 докторын судалгааны ажлыг удирдсан, спортын гэмтлийн тасаг нээсэн зэрэг ажлыг амжилттай зохион байгуулсаныг үнэлж профессор Д.Цэрэндагвад  Япон улсын Токио Ариаке Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 2019 оны 11 сарын 22-ны өдөр тус сургуулийн зочин профессор цол хүртээлээ.

Other news