ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЖҮДО БАРИА ЗАСЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЖҮДО БАРИА ЗАСЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Үүсгэсэн огноо: 2019-12-03

 

    Япон улсын Жүдо бариа заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Токио Ариаке Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн шинжлэх ухааны их сургуульд зохион байгуулагдлаа. Тус хуралд СБЗГ-ын дарга, доктор, профессор Б.Оюунгоо, МАУОУС-ийн захирал доктор, профессор Д.Цэрэндагва, Монгол Анагаах Ухаан судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ч.Батнайрамдал, Уламжлалт Заслын тэнхимийн багш, магистр Г.Мөнхзул, М.Нишкидо болон “Уламжлалт Анагаахын Засалч” мэргэжлийн ангийн 4-р дамжааны 17 оюутан нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

   Тус хуралд Япон улсын парламентын гишүүн, профессор Keizo Takemi зочин илтгэгчээр оролцож илтгэл тавилаа. Профессор Keizo Takemi, Токио Ариаке Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Удирдах зөвлөлийн дарга Сакура Кожи, тус сургуулийн ерөнхийлөгч Хонма болон Монгол улсаас хуралд оролцож буй төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Салбар хуралдаанд профессор Д.Цэрэндагва, багш Г.Мөнхзул, М.Нишкидо нар хоёр их сургуулийн хооронд хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрийн үр дүнгийн талаарх илтгэл хэлэлцүүлэв.

 

Other news