АШУҮИС, ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН “TRAINING TO CLINICIANS” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

АШУҮИС, ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН “TRAINING TO CLINICIANS” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2020-01-13

 

   Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг АШУҮИС-ийн хамт олон судалгаанд суурилсан их сургууль болохоор чармайн ажиллаж буй энэ чухал үед БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Харвардын Их Сургуультай хамтран “Training to Clinicians” сургалтыг анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтний хуримтлуулсан оюуны арвин их санг хойч үед залгамжлуулан өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж буй багш судлаачдыг хамруулан, АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

   АШУҮИС Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуультай хамтарсан T2T (Training to Teachers) хөтөлбөрийг суралцахуйн холимог (Blended Learning) хэлбэрээр өмнө нь зохион байгуулсан туршлагатай бөгөөд уг сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид нь  

- суралцахуйн онолыг эмнэлзүйн сургалтанд хэрэгжүүлэх,

- хөтөлбөрийн тасралтгүй шинэчлэлийг удирдан явуулах,

- суралцагчдыг суралцахуйн үр дүнгээр үнэлэх,

- оролцогчдын түвшинд тохируулан арга зүйг сонгон хэрэгжүүлэх,

- гарын авлагыг суралцахуйн зорилготой уялдуулан зохион хэрэглэх ур чадварыг эзэмшиж, Харвардын АУС-ийн төгсөгч болсон.

   Энэ удаагийн удаагийн хөтөлбөр (Training to Clinicians) нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжих, судалгааны аргазүйн орчин үеийн ололт амжилт, мэдээ мэдээллээр хангах, судлаачдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Энэ удаагийн сургалтыг  Харвардын АУС-ийн профессор багш нар болох Kеннет Кристофер, Д.Ганмаа, Жеми Робертсон, Диора Спот­емeн нар хөтлөн явуулна. Сургалтанд АШУҮИС-ийн эмнэлзүйн тэнхимийн 50 багш, бусад их дээд сургууль болон эмнэлгүүдийн 50 орчим эмч нар хамрагдаж байна. Сургалтын эхний удаагийн семинар 2020 оны 01 сарын 13-16-ны өдрүүдэд АШУҮИС-д зохион байгуулагдана. Анагаах ухаан, эрүүл мэндийн эрдэм судлалын ажлын дийлэнх нь АШУҮИС-д хийгддэг бөгөөд тус их сургуульд ажиллаж буй  эрдэмтэн судлаачдын чадавхийг хөгжүүлснээр эрдэм шинжилгээний бүтээлийн чанар чансаа дээшлэн, олон улсын түвшинд манай эрдэмтдийн нэр хүнд улам өснө гэдэгт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талууд итгэлтэй байна. 

 

Other news