АМЬСГАЛЫН ЭРХТНИЙ ЭМГЭГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТАЛААР

АМЬСГАЛЫН ЭРХТНИЙ ЭМГЭГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТАЛААР

Үүсгэсэн огноо: 2020-01-14

 

   АШУҮИС-ийн  Уушги харшил судлалын тэнхим,   сургуулийн түшиц эмнэлэг  УГТЭ-ийн Уушги судлалын тасаг  хамтран  амьсгалын эрхтний эмгэгтэй үйлчлүүлэгчид НЭМ боловсрол олгох сургалтын  үйл ажиллагааг  УГТЭ-н Уушги судлалын тасгийн дэргэд  явуулж байна.  Сургалтаар гуурсан хоолойн багтраатай үйлчлүүлэгчид НЭМ боловсрол олгох сургалтыг тасагт хэвтэн эмчлүүлсэн гуурсан хоолойг багтраатай үйлчлүүлэгчид хийж эхэлсэн.  Цаашдаа уушгины архаг  бөглөрөлт өвчин болон уушгины бусад эмгэгийн талаар иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох талд сургалтын үйл ажиллагааг  явуулах талд чиглүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

   Уушгины архаг бөглөрөлт өвчин нь нийгмийн тулгамдсан асуудал ба дэлхий даяар архаг өвчлөл болон нас баралтын томоохон шалтгаан болж байгаа эмгэг юм. Одоогоор УАБӨ нь дэлхийд нас баралтын шалтгаанаар 4-р байранд орж байгаа ч  цаашдаа 3-р байранд орох төлөвтэй байна. 2012 оны судалгаагаар дэлхий дахинд нийт нас баралтын 6% буюу 3 сая гаруй хүн УАБӨ-ний улмаас нас барсан байна. УАБӨ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал боловч урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой юм.  Гуурсан хоолойн багтраа өвчнөөр дэлхий дээр 300 сая хүн өвчилсөн байна. Хүн амын дунд харшил ихсэж, хотжилт, агаарын бохирдол, химийн үйлдвэрийн хөгжил ихсэх, антибиотик, уургийн бэлдмэл зэргийг өргөн хэрэглэх болсонтой холбоотой багтрааны тохиолдол жил ирэх тусам ихсэх хандлагатай байна. 2030 он гэхэд багтраа өвчний нийт тохиолдол 400 сая болох хандлагатай байна. Багтраа нь үр дүнтэй эмчлэгдэх боломжтой ба ихэнх үйлчлүүлэгч өвчнөө сайн хянаж чадна. Багтраа бүрэн хянагдах боломжтой өвчин юм. Энэ талд эмч үйлчлүүлэгчид туслах бөгөөд сургалтын үйл ажиллагаа үүнд  чиглэнэ.   Үйлчлүүлэгч сургалтанд сууснаар өвчний сэдрэлийн тоо цөөрнө, эмнэлэгт хэвтэх тоо цөөрнө, шөнийн шинж тэмдэг арилна, ачаалал даах чадвар сайжирна, амьдралын чанар сайжирна. 

   Сургалтаар үйлчлүүлэчид тухайн өвчний талаар, амьсгалын эрхтэн тогтолцооны талаар,   мэдлэг олгоно, өөрийгөө хянахад сургана, пикфлоуметр түүний үнэлгээг заана, өвчний эрт үеийн шинж тэмдгийг мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаа амьдралын чанарыг сайжруулах, өвчний шалтгаан шинж тэмдэг, сэдрэлийн үед үзүүлэх тусламж, сэдрэлээс урьдчилан сэргийлэх, сэдрээгч хүчин зүйлийн талаар, хооллолтын талаар, гэрийн дизайн, өвчний хүндрэлийн талаар, өөрийгөө үнэлэх, хянах, цацлага аэрозоль эм хэрэглэх арга зүйн талаар мэдлэг олгож байна.    Сургалтанд зориулж   аудио, видио хичээл, сургалтын ppt үзүүлэнгүүдийг бэлдэн сургалтыг явуулж байна.  Цаашдаа сэргээн засах чиглэлээр мэргэжлийн эмч нараар хичээл заалгах төлөвлөгөөтэй  байна. 

   Сургалтанд  гуурсан хоолойн  багтраа өвчнөөр эмчлүүлж байгаа  тасгийн болон амбулаторийн  үйлчлүүлэгчид  хамрагдаж байна.  Сургалтын үр дүнг  жилийн эцэст гарган эмнэлгийн даргад тайланг гаргана.    Сургалтыг АШУҮИС-н Уушги харшил судлалын тэнхимийн ахлах багш,  Анагаах ухааны  магистр,  клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч  Д.Удвал явуулж байна.   Сургалтыг ганцаарчилсан,  жижиг бүлгийн,  том бүлгийн сургалтаар явуулж байна.   Сургалтын өрөөг засаж тохижуулан сургалтын хөөсөн самбар, сургалтанд шаардагдах техник хэрэгсэл, 50 инчийн зурагт зэрэг хэрэглэгдэхүүнээр ханган сургалтыг явуулж байна.  Сургалтын өрөөг тохижуулахад   гүн туслалцаа үзүүлсэн  АШУҮИС захиргаа болон УГТЭ захиргаанд гүн талархал илэрхийлье. 

Та бүхэн гуурсан хоолойн багтраа өвчтэй үйлчлүүлэгчдээ сургалтанд  үнэ төлбөргүй хамруулах боломжтой.   Холбоо барих утас: 99191053

 

Other news