СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АШУҮИС-ИЙН НЭМС-ТАЙ ХАМТРАН “ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР”-ЫН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АШУҮИС-ИЙН НЭМС-ТАЙ ХАМТРАН “ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР”-ЫН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2020-01-14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Сөүлийн Үндэсний Их Сургуулийн НЭМС болон АШУҮИС-ийн НЭМС-ийн хооронд хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо, хамтарсан судалгааны ажил хийхээр 2020 оны 1 сарын 5-12-д Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал Профессор Kiyoung Lee болон АНУ-ын Монтанагийн их сургуулийн дэд профессор Cho Yoon Hee нар 12 магистр, докторын оюутнуудын хамтаар хүрэлцэн ирж Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарын бохирдлыг хэмжих судалгааг явуулав.

   АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал, профессор Д.Даваалхам, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал профессор KiYoung Lee, АНУ-ын Монтанагийн Их сургуулийн дэд профессор Cho Yoon Hee болон оюутнуудтай уулзан өмнөх судалгааны ажлуудын үр дүнгийн талаар ярилцлаа.

   АШУҮИС-ийн НЭМС-ийн 12 оюутнууд, Сөүлийн Үндэсний Их сургуулийн 12 оюутнуудтай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 6-11-ны өдрүүдэд СБД-ын 9 дугаар хороо болох Дөлгөөн нуур орчмын гэр хорооллын айл өрхийн дотоод орчны агаарт нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5, угаарын хийг хэмжиж, судалгаа явууллаа.

   Мөн 2020 оны 1 сарын 9-ны өдөр АНУ-ын Монтанагийн их сургуулийн дэд профессор Cho Yoon Hee Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нарт “Эпигенетикийн судалгаа”  сэдвээр сургалт явууллаа. 2019 оны 10 сард СҮИС-д НЭМС-ийн багш нар айлчлах үеэр энэхүү судалгааг хэрэгжүүлэхээр ярилцаж тохиролцсон юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл