COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ НЭГ ӨДРИЙН ЦАЛИН ХАНДИВЛАХ АЯН

COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ НЭГ ӨДРИЙН ЦАЛИН ХАНДИВЛАХ АЯН

Үүсгэсэн огноо: 2020-03-12

 

   Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор, дэд профессор Ц.Түвшинжаргалын санаачлан хэрэгжүүлсэн nCOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой "НЭГ ӨДРИЙН ЦАЛИН ХАНДИВЛАХ" аян 2020.03.06-2020.03.12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

   Тус сургуулийн нийт 16 тэнхимийн эрдэмтэн багш нар идэвхи, санаачилгатайгаар оролцон, ЭМЯ, ОБЕГ, МЯСЭ гэсэн газруудаас багш нарын олонхийн саналын дагуу Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (МЯСЭ)-т хандивлахаар болсон билээ. Био-АС-ийн Дархлаа судлалын тэнхим (эрхлэгч АУ-ны доктор Т.Хонгорзул) Бичил амь судлалын тэнхим (Эрхлэгч АУ-ны доктор дэд профессор Ч.Баттогтох), Молекул биологи удам зүйн тэнхим (Эрхлэгч АУ-ны доктор профессор Ж.Сарантуяа) Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим (Эрхлэгч АУ-ны доктор профессор Э.Баярмаа)-ийн хамт олон МЯСЭ- т төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалт, мэргэжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

   Уг хандивд  6 сая гаруй төгрөгийн нэн шаардлагатай бараа материал болох нэг удаагийн бээлий 13000 ширхэг-6500 хос, нэг удаагийн амны маск 1700 ширхэг, зайнаас халуун хэмжигч, ариутгалын бодис (25 литр 96%-н этилийн спирт, 50 литр 96%-н этилийн спирт агуулсан халдваргүйжүүлэх бодис) зэргийг 2020.03.12-ны өдөр 10:30 цагт АШУҮИС-ийн Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зоригт, МЯСЭмнэлгийн захирал А.Эрдэнэтуяа, дэд захирал Ц.Эрдэмбилэг, Халдварын сэргийлэлтийн хяналтын албаны дарга Ч.Баттогтох, эмгэг судлалын тасгийн эрхлэгч Э.Баярмаа, тус эмнэлгийн эмнэлзүйн эмгэг судлаач эмч Т.Хонгорзул болон холбогдох албан тушаалтнууд, эмнэлгийн төлөөлөлд гардуулан өглөө. 
 
     Энэхүү аянд идэвхи санаачлагчтай оролцсон Био-Анагаахын Сургуулийн бүх эрдэмтэн багш, судлаач, ажилтан, ажилчиддаа баярлалаа. 
 
    АШУҮИС-ийн эрдэмтэн профессор, багш, ажилтнуудыг энэхүү үйл ажиллагааг дэмжин, хэрэгжүүлэхийг уриалж байна.  

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Бусад мэдээ, мэдээлэл