МАУОУС-ИЙН ЭРДЭМТЭД ШИНЭ КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ХЭРЭГЛЭГДЭЖ ИРСЭН ЖОР НАЙРЛАГАД СУУРИЛСАН “ХООЛОЙ ЗАЙЛАХ БЭЛДМЭЛ” БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАВ

МАУОУС-ИЙН ЭРДЭМТЭД ШИНЭ КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ХЭРЭГЛЭГДЭЖ ИРСЭН ЖОР НАЙРЛАГАД СУУРИЛСАН “ХООЛОЙ ЗАЙЛАХ БЭЛДМЭЛ” БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАВ

Үүсгэсэн огноо: 2020-03-17

 

  Дэлхий нийтээрээ шинэ корона вирусийн халдвараас сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг эрэлхийлж байгаа цаг үед МАУОУС-ийн эрдэмтэд корона вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жор найрлагад суурилсан “Хоолой зайлах бэлдмэл” бүтээгдэхүүнийг уламжлалт жорын чадлаар эм найруулах аргад үндэслэн найруулж заалт, хэрэглэх аргыг хавсарган савлан, гаргалаа.

  Тухайн бэлдмэлд орсон эмийн түүхий эдүүд нь ШУ үүднээс нилээн сайн судлагдсан, фармакологийн үйлдэл нь тогтоогдсон бөгөөд БНХАУ-д шинэ корона вирусийн дэгдэлтийн үед хэрэглэж ирсэн ХУАУ-ны жор найралтад суурилсан ам зайлах уусмал, бэлдмэлүүдийн найрлага бүтэц, хэрэглэсэн үр дүн зэргийг судалсны үндсэн дээр зохион бүтээсэн.

 

Other news