МАУОУС-ИЙН БАГШ, АЖИЛТАН, ЭРДЭМТДИЙН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГИЙН ХАНДИВААР ШИНЭ КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАЛАА

МАУОУС-ИЙН БАГШ, АЖИЛТАН, ЭРДЭМТДИЙН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГИЙН ХАНДИВААР ШИНЭ КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАЛАА

Үүсгэсэн огноо: 2020-03-26

 

   ДЭМБ-аас гаргасан Шинэ Коронавируст (COVID-2019) халдварын тандалт, оношилгоо эмчилгээний түр заавар” Ойрхи Дорнодын амьсгалын хам шинжийг үүсгэгч коронавирус (MERS-CoV)-ийг илрүүлэх заавар “Шинэ коронавируст халдвар (COVID-2019)-ыг оношлох, эмчлэх, сэргийлэх заавар”-т үндэслэн ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлөөс Монголын уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх эмнэлзүйн түр зааврыг боловсруулж, МУ-ын Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн 2020-03-16 А/185 тушаалаар батлагдсан.

   Тус түр зааварт заагдсан Уламжлалт тан эм, эмийн түүхий эд орсон бүтээгдэхүүнийг МАУОУС-ийн эрдэмтэд корона вирүсийн халдвараас сэргийлэх, эмчлэх, сэргээн засах зорилгоор Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жор найрлагад суурилсан “Хоолой зайлах бэлдмэл”, “Балт жор” бүтээгдэхүүнийг уламжлалт жорын чадлаар эм найруулах аргад үндэслэн найруулж, технологийн туршилт, зүгшрүүлэг хийж заалт, хэрэглэх аргыг хавсарган савлан, гаргаж, хандивлав.

   Тухайн бэлдмэлд орсон эмийн түүхий эдүүд нь ШУ үүднээс нилээн сайн судлагдсан, фармакологийн үйлдэл нь тогтоогдсон бөгөөд БНХАУ-д шинэ корона вирүсийн дэгдэлтийн үед хэрэглэж ирсэн ХУАУ-ны жор найралтад суурилсан ам зайлах уусмал, бэлдмэлүүдийн найрлага бүтэц, хэрэглэсэн үр дүн зэргийг судалсны үндсэн дээр зохион бүтээсэн.

   Түүнчлэн хамтын ажиллагаатай Өвөр Монголын Үндэстний Их Сургууль (ӨМҮИС)-ийн “Халуун өвчин судлалын профессорын баг”-ийн Шинэ коронавирүсийн уламжлалт эмчилгээнд амжилттай хэрэглэж байгаа 5 төрлийн 1490 хүн тун 6.407.183 төгрөгийн жор найралтуудыг АШУҮИС-ийн эмнэлгийн МУАУ-ны Үндэсний Төвд хандивлалаа.

 

 

Other news