АШУҮИС-ИЙН ХАМТ ОЛОН КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ“ХООЛОЙ ЗАЙЛАХ БЭЛДМЭЛ”, “БАЛТ ЖОР” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВЛАЛАА

АШУҮИС-ИЙН ХАМТ ОЛОН КОРОНА ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ“ХООЛОЙ ЗАЙЛАХ БЭЛДМЭЛ”, “БАЛТ ЖОР” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАРГАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВЛАЛАА

Үүсгэсэн огноо: 2020-04-01

 

     Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Улс даяар өрнөж буй корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн бүр, албан байгууллагууд нэгдэж өөрсдийн сэтгэл шингэсэн хандив тусламжийг өгсөөр байна. Өнөөдөр буюу 2020 оны 04 сарын 01-ны өдөр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зориг нар АШУҮИС-ийн хамт олныг төлөөлөн Эрүүл мэндийн яаманд дараах хандивыг хүлээлгэн өглөө. Дэлхий нийтээрээ шинэ корона вирүсийн халдвараас сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг эрэлхийлж байгаа цаг үед АШУҮИС-ийн МАУОУС-ийн эрдэмтэд корона Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жор найрлагад суурилсан “Хоолой зайлах бэлдмэл”, “Балт жор” бүтээгдэхүүнийг уламжлалт жорын чадлаар эм найруулах аргад үндэслэн найруулж гаргасан бүтээгдэхүүний дээжийг ЭМЯ-д хандивлаж байна. Мөн АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас найруулан бэлтгэн гаргасан  ам зайлагч, Гар ариутгагч, Сувилахуйн сургуулийн хамт олон бага насны хүүхэд багачууддаа зориулж “Тулга хүү гараа угааж сурсан” комик номыг бэлтгэн гаргаснаа ийнхүү хандивлалаа.

Бусад мэдээ, мэдээлэл