Б.ОДЫН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ ЭМГЭГ ФИЗИОЛОГИЧ” КЛУБЫН 15 ДАХЬ УДААГИЙН САЙН ҮЙЛСИЙН АЯН

Б.ОДЫН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ ЭМГЭГ ФИЗИОЛОГИЧ” КЛУБЫН 15 ДАХЬ УДААГИЙН САЙН ҮЙЛСИЙН АЯН

Үүсгэсэн огноо: 2020-05-22

 

   АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн “Эмгэг физиологийн”-ын тэнхимийн дэргэдэх “Залуу Эмгэг Физиологич” клуб нь анх 2000 онд Н. Эрдэнэхүү багшийн удирдлага дор 7 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд одоог хүртэл сургуульдаа 20 гаруй жил тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт төгссөн 100 гаруй ахмад гишүүдтэй ба одоогоор багш Н.Түвшинбаяр, тэргүүн Г.Энх-амгалан нарын удирдлага доор идэвхтэй 28 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

   ЗЭФ клуб нь жил болгон нийгэмд болон сургуульдаа  чиглэсэн олон олон үйл ажиллагаа санаачлан явуулдаг ба үүнээс дурдвал: “Багшдаа баярлалаа аян”, “Эмгэг физиологийн олимпиад”, “Эмгэг физиологийн аст”, “Чадах ядахаараа олуулаа баярлацгаая аян” юм. Үүнээс 2006 оноос эхлэн Чадах ядахаараа олуулаа баярлацгаая сайн үйлсийн аян зохион байгуулж эхэлсэн ба 15 жил тасралтгүй зохион байгуулж байна. Сайн үйлсийн аянаараа жил болгон тусламж дэмжлэг хэрэгтэй нийгмийн тодорхой давхаргын хүн амыг зорилтот бүлгээ болгон тусалдаг билээ. 2 жил дараалан зорилтот бүлгээрээ “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн асрамжийн клиник”-ийг сонгосон юм. Сайн үйлсийн аяны санхүүжилтийг албан байгууллага, оюутан сурагчдад сургалт, үзлэг шинжилгээний өдөрлөг зохион байгуулан мөн клубийн гишүүн Р. Анужин Азийн хөгжлийн банкны төслийн уралдаанд оролцон байр эзэлж нийт 2 сая гаруй төгрөгний санхүүжилт босгож чадсан юм. Ийнхүү асрамжийн клиникийн хамт олны амрах өрөөг тохижуулж өгөх зорилт тавьсан ба амарч суухад тухтай 4 ширхэг буйдан хандивлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Бусад мэдээ, мэдээлэл