ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ЖАЙКА-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МАУОУС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ЖАЙКА-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МАУОУС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Үүсгэсэн огноо: 2020-05-29

 

   Япон улсын элчин сайдын яамны Эрүүл мэнд хариуцсан атташе Х.Каматани, 2 дугаар нарийн бичгийн дарга Т.Мацүхаши, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн зөвлөх Ю.Окита нар АШУҮИС-ийн МАУОУС, Монгол Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид АШУҮИС, Японы Токио Ариаке Эрүүл Мэнд Анагаах Ухааны Их Сургуультай хамтарсан хөтөлбөр болох Уламжлалт засалч ангийн анхны төгсөлтийн явц болон сургалтын орчин, цаашид уг хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

   Мөн шинэ төрлийн Корона вирусийн эсрэг Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ, урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд хэрэглэдэг эм тангийн талаар сонирхож ярилцав. Япон улсын элчин сайдын яам болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж ажиллахад баяртай байгаагаа МАУОУС-ийн захирал, профессор Д.Цэнд-Аюуш илэрхийлэн албан ёсны уулзалт амжилттай явагдаж өнгөрлөө.

 

Бусад мэдээ, мэдээлэл