МАУОУС-ИЙН ОЮУТНУУДЫН “ДАРХЛААГАА БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨР ДЭМЖЬЕ” ОНЛАЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

МАУОУС-ИЙН ОЮУТНУУДЫН “ДАРХЛААГАА БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨР ДЭМЖЬЕ” ОНЛАЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2020-05-29

 

   Корона вирусийн дэгдэлтээс үүдсэн хөл хорио, онлайн хичээл явагдаж байгаа хугацаанд ДЭМБ, Эрүүл Мэндийн Яамнаас өгч байгаа заавар зөвлөгөөний дагуу биеийн хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжин, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Дархлаагаа биеийн хөдөлгөөнөөр дэмжин COVID-19 вирусээс урьдчилан сэргийлж, онлайн хичээлээ суралцъя!" уриан дор онлайн тэмцээн МАУОУС-ийн оюутнуудын дунд 4-р сарын 14-нөөс нэг сарын хугацаанд явагдаж оюутнууд идэвхитэй хамрагдан, 1-6-р дамжааны 8 оюутан залуус 1-3-р байр, тусгай шагналт байруудын эзэд болох 1-р байр М.Тэмүүлэн (1-р дамжаа) – 100,000 төгрөг, 2-р байр Э.Дэлгэрмаа (2-р дамжаа) – 80,000 төгрөг, 3-р байр Т.Мөнхтөр (4-р дамжаа) – 50,000 төгрөг, тусгай шагналт байрны 5 оюутан тус бүр 20,000 төгрөгийн үүрэн утасны дата нэгжээр шагнагдаж хичээлийн жилээ амжилттай төгслөө.

 

Тэмцээнд оролцсон оюутан залуус эрч хүчээр дүүрэн, өндөр сэтгэгдэлтэй байсныг дараах сэтгэгдлүүдээс харж болно.

Ÿ   Тэмцээний ялагч Уламжлалт Засалчийн 1-р дамжааны оюутан М.Тэмүүлэн “Дархлаагаа биеийн хөдөлгөөнөөр дэмжье онлайн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан МАУОУС-ийн нийт багш нартаа маш их баярлалаа. Цаг үеэ олсон сайхан тэмцээн боллоо. Мөн бусдадаа үлгэр дуурайлал болж оролцсон оюутнууддаа баяр хүргэе, түүнчлэн оролцогчдыг идэвхтэй дэмжсэн оюутан залуустаа баярлалаа. Бие биенээсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе залуусаа, АМЖИЛТ.

Ÿ   Уламжлалт Анагаахын 5-р дамжааны оюутан Г.Алтанхишиг: Дархлаагаа биеийн хөдөлгөөнөөр дэмжье гэсэн цаг үеэ олсон, гоё тэмцээн зохион байгуулсан МАУОУС-ийн багш нартаа маш их баярлалаа.

Ÿ   Уламжлалт Засалчийн 2-р дамжааны оюутан Л.Батмягмар: МАУОУС-ийн оюутнуудын “Дархлаагаа биеийн хөдөлгөөнөөр дэмжье” онлайн тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан бүх оюутнууддаа баяр хүргэе. Тэмцээн зохион байгуулсан МАУОУС-ийн хамт олонд баярлалаа. Эрүүл оюутан Монголын баялаг.

Ÿ   Уламжлалт Анагаахын 2-р дамжааны оюутан Э.Дэлгэрмаа: Үнэхээр сонирхолтой, үр өгөөжтэй тэмцээн зохион байгуулсан багш нартаа баярлалаа. Бусдаасаа олон зүйлийг сурч авлаа. 108 сунаж мөргөх нь их амархан хэрнээ маш үр өгөөжтэй дасгал байдгийг мэдэж авлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл