АШУҮИС-ААР ОВОГЛОСОН БЯЦХАН ҮРСДЭЭ ОУ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨРДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

АШУҮИС-ААР ОВОГЛОСОН БЯЦХАН ҮРСДЭЭ ОУ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨРДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Үүсгэсэн огноо: 2020-05-29

 

   МАУОУС-ийн хамт олон ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан багш, ажилтан, ажилчдынхаа хүүхдүүдийн дунд 3 насны ангиллаар /цэцэрлэг, бага анги, дунд анги/ зураг, хөгжим, уран бүтээл, бүжиг, хайчилбар, уран уншлага, Tik tok зэрэг чөлөөт төрлөөр уралдаан зохион байгуулж, 5 сарын 29-ны өдөр шилдгүүдээ шалгаруулж, бүх хүүхдүүддээ бэлэг, ном гардууллаа.

   Covid-19 цар тахлын хөл хорионы үед хүүхдүүд маань өөрийн авъяас, чадвар, чаддаг зүйлээрээ маш идэвхтэй оролцож, аав ээж, өвөө, эмээгээ баярлуулсан юм. Н.Оюунцэцэг багшийн охин 10 настай Нандин-Эрдэнэ маань “Үл таних эмэгтэй” хэмээх канвас зургаараа дунд ангийн ангилалд тэргүүлсэн ч бүх хүүхдүүд маань аав, ээждээ хамгийн шилдэг нь байж, баярын бэлэг дээр ялагчийн бэлэгтэй боллоо. 

   АШУҮИС-ийн нийт багш, ажилтан, ажиллагсдынхаа үр хүүхдүүдэд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе! Монголын үрс маш олон болох болтугай!

 

Бусад мэдээ, мэдээлэл