“Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд Сэтгүүл хэрхэн сонгох”, “Судлаачийн үнэлгээг хэрхэн хийх” тухай сургалтууд зохион байгууллагдлаа

“Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд Сэтгүүл хэрхэн сонгох”, “Судлаачийн үнэлгээг хэрхэн хийх” тухай сургалтууд зохион байгууллагдлаа

Үүсгэсэн огноо: 2020-06-22

 

   АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Газрын Судалгаа хөгжлийн төвийн судлаачийг чадавхжуулах энэ удаагийн сургалтаар “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХЭВЛҮҮЛЭХЭД СЭТГҮҮЛ ХЭРХЭН СОНГОХ”, “СУДЛААЧИЙН ҮНЭЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭРХЭН ХИЙХ” ТУХАЙ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

   Энэ удаагийн сургалтыг Монголын Номын Сангийн Консорциумын удирдах зөвлөлийн тэргүүн Л.Гантулга 2020 оны 6 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд удирдаж явууллаа. Тус сургалтад нийт 36 багш, судлаач нар хамрагдаж эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд мэргэжлийн сэтгүүлийг хэрхэн сонгох болон судлаачийн үнэлгээний олон улсын зарчим, арга хэрэгслийн талаар шинэ мэдээллээр дүүрэн сургалт болж өндөрлөлөө. Судалгаа хөгжлийн төвийн сургалтууд нь багш нарын хэрэгцээнд суурилсан, нээлттэй, сонголттой байх зарчмаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус төвөөс сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авч дараа дараагийн сургалтынхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг нийт сургалтанд оролцсон багш нарын 66.7% нь маш хэрэгтэй, 33.3% нь хэрэгтэй сургалт боллоо гэсэн үнэлгээг өгсөн байна.

   Цаашид багш, судлаачдаа чадавхжуулах сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдах тул Судалгаа хөгжлийн төвийн сургалтанд хамрагдахыг хүсвэл Та бүхэн ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ хандана уу

 

 

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

УТАС 70161313

Other news