“Судлаачийн замнал №1” сургалт зохион байгуулагдлаа

“Судлаачийн замнал №1” сургалт зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2020-06-22

 

   АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын Судалгаа хөгжлийн төвийн багш, судлаач нарт зориулан сургуулийн шилдэг судлаачдаас өөрийн судалгааны ажлын туршлага хуваалцахаар “Судлаачийн замнал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байгаа билээ.

   Тус сургалтын энэ удаагийн зочноор АУ-ны доктор Б.Оюунтөгс хэрхэн импакт фактор 10,32-той сэтгүүлд хэвлүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Сургалтад нийт 19 хүн танхимаар, цахимаар 37 хүн хамрагдаж хэрхэн амжилттайгаар чансаа өндөртэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх аргуудаас суралцлаа.

    Судалгаа хөгжлийн төвийн сургалтууд нь багш нарын хэрэгцээнд суурилсан, нээлттэй, сонголттой байх зарчмаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус төвөөс сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авч дараа дараагийн сургалтынхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг нийт сургалтад оролцсон багш нарын 100% нь маш хэрэгтэй сургалт боллоо гэсэн үнэлгээг өгсөн байна.

 

 

Цаашид багш, судлаачдаа чадавхжуулах сургалтууд тасралтгүй орох тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Та бүхэн сургалтад хамрагдахыг хүсвэл ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ хандана уу.

 

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

УТАС 70161313

Other news