Монгол-Тайваний хамтарсан Шинжлэх Ухаан, Технологийн төслийн сонгон шалгаруулалтын зар

Монгол-Тайваний хамтарсан Шинжлэх Ухаан, Технологийн төслийн сонгон шалгаруулалтын зар

Үүсгэсэн огноо: 2020-06-22

 

   Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайван улсын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ)-ны хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙ хамтарсан төслийн сонгон шалгаруулалт зарлагдсан байна.

   Монгол эрдэмтдийн багийн төслийн санхүүжилт жилд 10,000 ам доллар, төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл монгол, англи хэл дээр, цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ. 

 Имэйл: foreignaffair@stf.mn 
 Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк,

3 давхар, 317 тоот  
 Утас: 11-315741 


Төслийн санал мэдүүлэх хүснэгтийг англи хэл дээр дараах линкээс татаж авна уу. DOWNLOAD FORMS   

Хамтарсан төслийн санал нь Монгол хэл дээр дараах хэлбэртэй байна: 

 

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,

Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,

Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,

Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.  

 

Тайваний хамтарсан төслийн сонгон шалгаруулалтын зарлалын линк: https://www.most.gov.tw/

Төслийн хэрэгжүүлэх чиглэл бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://www.stf.mn/home/c/30838 линкээр үзнэ үү.

Бусад мэдээ, мэдээлэл