Дэлхийн Био-Анагаахын ёсзүйн 15 дугаар конгресс цахим хэлбэрэр зохион байгуулагдлаа

Дэлхийн Био-Анагаахын ёсзүйн 15 дугаар конгресс цахим хэлбэрэр зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2020-06-23

 

   Дэлхийн Био-Анагаахын ёсзүйн 15 дугаар конгресс 2020 оны 6 сарын 19-21 ны өдрүүдэд АНУ-ын Пенсилванийн их сургуульд цахим хэлбэрэр зохион байгуулагдлаа. Тус хуралд дэлхийн өнцөг бүрээс 700 гаруй оролцогч 304 аман илтгэл, 152 ханын илтгэл танилцууллаа.  Хурлыг Пенсилванийн их сургуулийн зохион байгуулах комиссын дарга Стив Жоппе, Пенсилванийн их сургуулийн захирал хатагтай Ами Гуттман нээж,  хурлын хаалтанд ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебреиесус үг хэллээ. 

   Тус хуралд ЭМЯ-ны Анагаахын ёсзүйн хяналтын хорооны дарга, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын асуудал эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндагва, МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч В.Энхтуяа нар “Result of Countrywide Health Professional Bioethics Sessions’ effect on Medical Complaints Submitted to MOH Ethical Committee” аман илтгэлээр оролцлоо.

 

 

Хурлын цахим хаяг: https://iab2020.org/

Бусад мэдээ, мэдээлэл