"Мэдээлэл зүй" (эрүүл мэндийн) бакалаврын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдэн гэрчилгээгээ авлаа

"Мэдээлэл зүй" (эрүүл мэндийн) бакалаврын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдэн гэрчилгээгээ авлаа

Үүсгэсэн огноо: 2020-06-29

 

   АШУҮИС-ийн "Мэдээлэл зүй" (эрүүл мэндийн) бакалаврын хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 09 тоот тогтоолоор магадлан итгэмжлэгдэн, гэрчилгээгээ авлаа. 

  Энэхүү хөтөлбөрийг Физик мэдээлэл зүйн тэнхимийн профессор Л.Ажнай анх үүсгэн байгуулан, өнөөг хүртэл хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулахын зэрэгцээ, залуучууд бидэнд байнга зааж, зөвлөж, дэмжиж ирсэнд багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 Хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулсан нийт багш нарт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуумж судалгаа болон хэлэлцүүлэгт оролцсон ажил олгогчид болон оюутнуудад, нийт хөтөлбөрт оролцогчдод их баярлалаа.

 Энэхүү магадлан итгэмжлэлийн ажилд сэтгэл, зүтгэл гаргаж ажилласан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тэнхимийн хамт олон, хөтөлбөрийн шинэчлэлийн ажлын хэсэг, БАС-ийн захирал Ц.Түвшинжаргал, БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа, ТӨСА-ны дарга С.Оюунцэцэг болон арга зүйч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  Цаашид цаг үеийн хувьслыг даган сургалтын мөн чанар, арга зүй, менежментийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах чадварлаг, төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд зорин ажиллах болно.

 

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Физик, мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Л.Пүрэвдолгор

Бусад мэдээ, мэдээлэл