“Лабораторийн амьтан судлал-4” цуврал сурах бичиг хэвлэгдэн гарлаа

“Лабораторийн амьтан судлал-4” цуврал сурах бичиг хэвлэгдэн гарлаа

Үүсгэсэн огноо: 2020-09-01

 

   Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь эрдэм шинжилгээний бааз суурийг бэхжүүлэхэд лабораторийн амьтан чухал байр суурь эзэлдэг.

   Цувралын гол зорилго нь судлаачид, дадлагажигч оюутнуудад салбар дундын шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй олон янзын сэдвээр өнөөгийн мэдлэг, ирээдүйн хэтийн төлөвийг мэдээллээр хангах явдал юм.

    Энэхүү цуврал бүтээлдээ өвчний эмгэг загвар үүсгэх, мэс ажилбар, харх гэсэн 3 бүлэгтэйгээр толилуулж байна.

   Лабораторийн амьтан ашиглан ямар нэгэн хэвийн бус загвар үүсгэж, биологи, фармакологи болон физиологийн олон төрлийн эмгэг болон эмгэг бус үзэгдлүүдийн үүсэлт, явц, тавиланг өвөрмөцөөр болон харьцуулан судлан, зүй тогтлыг илрүүлэх нь өнөөгийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын арга зүйн суурь гэж хэлж болно. Энэхүү судалгааг явуулахад хэн хүнгүй хэрэглэж занших, улмаар системтэйгээр нэвтрүүлэх  загварчилсан аргачлалыг энэхүү номонд оруулж, судлаачдын хүртээл болгосон.

   Цувралын гол зорилго нь судлаачид, дадлагажигч оюутнуудад салбар дундын шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй олон янзын сэдвээр өнөөгийн мэдлэг, ирээдүйн хэтийн төлөвийг мэдээллээр хангах явдал юм.

Бусад мэдээ, мэдээлэл