АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар салбар сургуулиудын удирдлага, хамт олонтой цахим уулзалт хийж, үүрэг даалгавар өгөв

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар салбар сургуулиудын удирдлага, хамт олонтой цахим уулзалт хийж, үүрэг даалгавар өгөв

Үүсгэсэн огноо: 2020-09-01

 

   2020 оны 9-р сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар Дорноговь, Говь-Алтай, Дархан уул аймаг дахь салбар АУС-ын удирдлага, хамт олонтой цахим уулзалт хийв. Захирал Н.Хүрэлбаатар салбар 3 сургуулийн хамт олонд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, 2020-2021 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө, ажлын явцыг сонсож, хийж буй ажлаа улам эрчимжүүлж, чанарын ахиц гаргаж ажиллах үүрэг даалгавар өглөө.

   Түүнчлэн уулзалтын үеэр “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хичээлийг цахимаар зохион байгуулах, цахим хичээлийн агуулга, чанар, хүртээмжид анхаарч, оюутан бүрт хүргэх тал дээр дэмжлэг үзүүлэн, багш ажилчдын ажиллах орчинг сайжруулан, нэн ялангуяа дэлхий дахинд коронавирүсийн цар тахал дэгдсэн энэ цаг үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах бэлэн байдлыг хангаж, манлайлан ажиллах” ёстойг  онцлов.

Нийт хамт олондоо 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Бусад мэдээ, мэдээлэл