АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

Үүсгэсэн огноо: 2020-09-07

 

     АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн Дотор, Зүрх судас, Мэдрэл, Эрчимт эмчилгээний тасгууд 2020 оны 09 сарын 07-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар болон эмнэлгийн удирдлага баг хамт олон, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура  нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан санал сэтгэгдлээ солилцов.

   Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Монгол Улсад  их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг цогц байдлаар хөгжүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг дурдаж, нийт эрдэмтэн профессор, багш, ажилтан албан хаагч нартаа хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл