Хүүхдүүдэд зориулсан анагаах ухааны үндэслэлтэй “Тулга хүү гараа угааж сурсан нь” номыг бэлтгэн олны хүртээл болголоо

Хүүхдүүдэд зориулсан анагаах ухааны үндэслэлтэй “Тулга хүү гараа угааж сурсан нь” номыг бэлтгэн олны хүртээл болголоо

Үүсгэсэн огноо: 2020-09-08

 

   АШУҮИС-ийн СС болон Япон улсын Цүкүба Их сургууль хамтран хүүхдүүдэд зориулсан “Тулга хүү гараа угааж сурсан нь” хэмээх комик номыг бэлтгэн олны хүртээл болгож байна. Шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг хүргэхдээ хүүхдийн танин мэдэхүйн онцлогт тохируулсан зураг дүрслэл, энгийн өгүүлэмж зэргийг тус номонд багтаасан. Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэлт нэн чухал байгаа өнөө цаг үед энэхүү ном нь хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт хэрхэн гараа зөв угаах цэгцтэй мэдлэг өгөх ач холбогдолтой юм.

   Энэхүү номыг Япон улсын Цүкүба Их сургуулийн багш Т.Ганчимэгийн санаачилгаар Э.Мөнгөнтуулын судалгааны ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд тус номыг бүтээхэд оролцсон багш нар болон захирал Н.Наранбаатарт  талархал илэрхийлж байна.

Бусад мэдээ, мэдээлэл