АШУҮИС-ийн хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэллээ

АШУҮИС-ийн хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Үүсгэсэн огноо: 2020-09-08

 

   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Ази номхон далайн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болох зорилгын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр буюу 2020 оны 09 сарын 08-ны өдөр болсон бөгөөд сургуулийн цаашдын бодлого, төлөвлөлт АШУҮИС-ийн хөгжлийн бодлогод хэрхэн яаж үнэлгээ өгөх талаар ажлын хэсгийн гишүүд санал сэтгэгдлээ солилцов.

   Энэхүү ажлын хэсгийг АШУҮИС-ийн Хөгжлийн бодлого, гадаад хамтын  ажиллагааны асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Цэрэндагва ахалж байгаа бөгөөд Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Мөнхболд, ахлах мэргэжилтэн С.Сюзанна нар гишүүдэд заавар зөвлөгөө өгч хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ, мэдээлэл