АШУҮИС-ийн Шилдэг цахим лекц шалгаруулна

АШУҮИС-ийн Шилдэг цахим лекц шалгаруулна

Үүсгэсэн огноо: 2020-09-09

 

   Коронавирүсийн цар тахал дэгдэж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын, 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын лекцийн хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Лекцийг үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, контент материалыг чанаржуулах, шаардлага хангасан санг бүрдүүлэх зорилгоор шилдэг цахим лекцийг шалгаруулж, боловсруулж бүтээсэн багшийг урамшуулах ажлыг зохион байгуулах гэж байна. 

   Шилдэг лекц шалгаруулах удирдамж, ажлын хэсгийг Захирлын А/193 тоот тушаалаар баталгаажуулсан.

 

 

 

 

Шалгаруулалтын үе шат:

2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирал, 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын цахим

хэлбэрээр зохион байгуулагдсан лекцийн хичээлүүдийг хамруулна.

Шалгаруулалтын нэгдүгээр шатанд багш нар өөрсдөө elearning.mnums.edu.mn системд байршуулсан

"Шилдэг лекц шалгаруулах тусгай сан"- д өөрийн хамгийн шилдэг лекцээ байршуулна. Лекцийг байршуулах

сан 09 сарын 10 ны 15 цагаас 10 сарын 01-ний 15 цаг хүртэл нээлттэй. 

Шалгаруулалтын хоёрдугаар шатанд системд лекцээ байршуулсан багш бүр программын санамсаргүй

сонголтоор, батлагдсан рубрик үнэлгээний хуудасны дагуу 3 лекцийг үнэлнэ. Энэ нь бусдаас суралцах,

өөрийн түвшнийг тодорхойлох, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон давуу талтай юм шүү. 

Шалгаруулалтын гуравдугаар шатанд оюутны зүгээс үнэлгээ хийгдэнэ. Үүнийг Оюутны Холбоо хариуцан,

батлагдсан үнэлгээний хуудсаар санд байршуулсан багш бүрээр үнэлгээг хийнэ.

Шалгаруулалтын дөрөвдүгээр шатанд ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээ хийх ба ажлын хэсэгт сургууль

бүрийн төлөөлөл, хяналт үнэлгээ шинжилгээний алба, сургалтын алба болон холбогдох төлөөллийг багтаасан болно.

 

СБЗГ

Бусад мэдээ, мэдээлэл