АШУҮИС-ийн НЭМС, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан “Шим тэжээл судлалын хөтөлбөрийг хөгжүүлэх” төслийн 2-р шат эхлэхээр боллоо

АШУҮИС-ийн НЭМС, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан “Шим тэжээл судлалын хөтөлбөрийг хөгжүүлэх” төслийн 2-р шат эхлэхээр боллоо

Үүсгэсэн огноо: 2020-09-15

 

   НЭМС нь Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүний экологийн коллежийн Хүнс ба шим тэжээл судлалын тэнхимтэй хамтран БНСУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр “Шим тэжээл судлалын бакалаврын хөтөлбөрийг хөгжүүлэх“ төслийг 2019-2020 онд амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тус төслийн үргэлжлэл болох 2-р шатны төсөл БНСУ-ын Засгийн Газраас дэмжигдэж 2020 оны 8 сараас 2021 оны хооронд хэрэгжихээр боллоо.

Энэхүү төслийн хүрээнд:

1) Шим тэжээл судлал, хоол зүйчийн бакалаврын хөтөлбөрүүдийг сайжруулах

2) Шим тэжээл судлалын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, богино хугацааны хамтарсан сургалтыг зохион байгуулах /Хүнсний тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөрт заасан зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх/

3)  НЭМС-ийн Хүнс, Шим тэжээл судлалын лабораторийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажлууд хийгдэх юм.

   Төслийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх цахим хурлыг НЭМС-ийн төслийн баг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүнс ба шим тэжээл судлалын тэнхимтэй 2020 оны 09 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

   Сөүлийн Үндэсний Их Сургууль нь Шим тэжээл судлалын бакалаврын сургалтыг 60 жил хэрэгжүүлж буй туршлагатай бөгөөд хамтарсан төслүүдийн хүрээнд Шим тэжээл судлалын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох, боловсон хүчин, сургалтын бааз, лабораторийн орчныг цогцоор нь сайжруулах боломж бүрдэх юм.

Бусад мэдээ, мэдээлэл