Оюутнуудын цагаа өнгөрүүлэх газар бол номын сан

Оюутнуудын цагаа өнгөрүүлэх газар бол номын сан

Үүсгэсэн огноо: 2020-10-13

 

   Анагаахын мэргэжилтэн болохоор суралцаж буй оюутнуудад тавигдах шаардлагын нэг нь “хүн шиг хүн” болж төлөвших явдал юм. АШУҮИС-ийн 1-р курсийн оюутнуудад ордог нэг кредитийн “Харилцааны ур чадварын” хичээлээр номтой хэрхэн нөхөрлөх, ном хэрхэн унших, ном уншихын ач тусын талаар ярилцсаны дараа, тус сургуулийн АУТНС-ийн номын санч Т.Лувсаннямаа номын сангийн үйл ажиллагаанаас 2020 оны 10-р сарын 5-9 –ны хооронд танилцуулж, цаашид оюутан бүр номтой нөхөрлөснөөр олон чадварт суралцдаг талаар зөвлөгөө өглөө.  

   Нийт 36 хэсгийн төлөөлөл бүхий 194 оюутан АУТНС-ийн үйл ажиллагаатай танилцаж цахим ном, уншлагын танхим, бүлгийн өрөө, гэрээр ном хэрхэн авч унших, номын сангийн дүрэм журмаас сонирхсон асуултаа асуув. Хүн ном унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг. АУТНСангаас олон номыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа нь оюутан, залуучуудын эрэлт хэрэгцээг хангасан цаг үеэ олсон бүтээлч үйл явдал болохыг оюутнууд тэмдэглэн хэллээ.

 

 

БАС-ийн Харилцааны Ур Чадварын тэнхим

Бусад мэдээ, мэдээлэл