Намжилын Даваацэрэн агсны нэрэмжит Дурангийн мэс заслын дадлагажилтын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Намжилын Даваацэрэн агсны нэрэмжит Дурангийн мэс заслын дадлагажилтын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2020-10-13

 

   Мэс заслын тэнхимийн хамт олон 2020.10.08-ны өдөр АШУҮИС-ийн Мэс заслын резидэнт эмч нарын дунд МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Намжилын Даваацэрэн агсны нэрэмжит Дурангийн мэс заслын дадлагажилтын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

  Тэмцээн онолын болон дадлагын гэсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд бусдаасаа мэдлэг чадвар, авхаалж самбаа, ур чадвараараа шалгарч түрүүлсэн багт Н.Даваацэрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд ирж Өргөмжлөл, 500.000 төгрөгийг гардуулан өглөө.

 

Бусад мэдээ, мэдээлэл