Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Үүсгэсэн огноо: 2020-10-14

 

 

 

 

 2020 - 2021 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн дараах мэргэжлийн тэнхимүүдэд багш сонгон шалгаруулж авна. Үүнд:

 

 

 

 

 

 

 

 

Анагаах Ухааны Сургууль

Халдварт өвчин судлалын тэнхимд багш: Халдвартын эмчийн чиглэлээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй байх

Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхимд багш: Сэтгэцийн эмчийн чиглэлээр мэргэшсэн,

магистрын зэрэгтэй байх   

Хүүхдийн анагаахын тэнхимд багш: Хүүхдийн  эмчийн чиглэлээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй байх

Дотоод шүүрэл судлалын тэнхимд багш: Дотоод шүүрлийн чиглэлээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй байх

 

Био-Анагаахын Сургууль

Бичил амь судлалын тэнхимд багш: АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн, эмнэлзүйн эмгэг судлаач, бактериологич мэргэшил  эзэмшсэн, бичил амь судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил  хийж байсан, магистр болон түүнээс  дээш эрдмийн зэрэгтэй, гадаад хэлний  (нэгээс дээш) мэдлэгтэй

 

Нүүр Ам Судлалын Сургууль

Нүүр амны эмчилгээний тэнхимд багш: Шүдний их эмч, нүүр амны эмчилгээний чиглэлээр мэргэшсэн байх, магистрын зэрэгтэй байх

Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхимд багш: Сувгийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн байх, магистрын зэрэгтэй байх

Нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхимд дараах 2 чиглэлийн багш: 

Нүүр амны технологийн чиглэлийн багш

Нүүр амны эрүүл ахуй чиглэлийн багш

 

Эрдмийн сургууль

Эрдмийн сургалтын тэнхимд:

Тархварзүйн (эпидемиологич) багш, НЭМ болон АУ-ны доктор зэрэгтэй, (тархварзүйн чиглэлээр мэргэшсэн байх), ‘Дата аналист чиглэлээр мэргэшсэн’ байх. Англи (Япон, Хятад болон бусад) хэлний мэдлэгтэй байх. TOEFL, IELTS болон TOEIC оноотой бол давуу тал болно.

 

Тавигдах ерөнхий шалгуур

-       Мэргэжил: тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

-       Боловсрол: Анагаах ухааны магистр, Шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл ахлах болон тэргүүлэх зэрэгтэй байх

-       Мэргэшил: тухайн чиглэлээр нарийн  мэргэжил эзэмшсэн

-       Ажлын туршлага: чиглэлээрээ 3-аас дээш жил ажилласан

-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

 

Бүрдүүлэх материал

         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь

-        4х6 хэмжээтэй зураг 1 хувь наасан байх

-       Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын хуулбар, хавсралтын хамт

-        Гадаад хэлний мэдлэгийн батламж

-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/

-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар

-        Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны хураамж 20,000₮ /бэлэн/

       

 Хугацаа

    Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл АШУҮИС-д (АШУҮИС, Анагаах ухааны төв номын сангийн 403 тоот) ирүүлнэ үү.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Багшийн Хөгжил, Цахим Сургалтын Газар

Бусад мэдээ, мэдээлэл