АШУҮИС-ийн Резидентийн сургалтыг амжилттай дүүргэсэн эмч нар мэргэшлийн дипломоо гардан авлаа

АШУҮИС-ийн Резидентийн сургалтыг амжилттай дүүргэсэн эмч нар мэргэшлийн дипломоо гардан авлаа

Үүсгэсэн огноо: 2020-10-14

 

    АШУҮИС-ийг үндсэн мэргэшлийн 29 чиглэлээр 305 эмч резидентийн сургалтаа өнөөдөр амжилттай төгсч мэргэшлийн дипломоо гардан авлаа.

     Мэргэшлийн дипломоо гардан авсан эмч нар нь анагаах ухааны дэвшилтэд шинэ технологи, инновацийг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулж дэлхийн түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын эрүүл мэндийн салбарт үзүүлэх шинэхэн боловсон хүчнүүд юм.

    АШУҮИС-ын захирал Анагаах Ухааны Доктор, Профессор Н.Хүрэлбаатар нийт төгсөгчиддөө хандан Монголын эрүүл мэндийн салбарын түүчээ нь болж, эмчийн ёс зүйг чандлан сахиж, төрөлх сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж явахыг захиж, амжилт хүслээ.

 

МОНГОЛ ИРГЭН БҮР ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ,

МОНГОЛ УЛС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ

Other news