АШУҮИС-ийн дархан-уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж байгаа I, II дамжааны оюутнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгууллаа

АШУҮИС-ийн дархан-уул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж байгаа I, II дамжааны оюутнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2020-10-27

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн “Сайхан сэтгэл” эмнэлэг нь 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж байгаа I, II дамжааны оюутнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын БЗДХ-ын лавлагаа лаборатори, Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасагтай хамтран зохион байгууллаа.

Үүнд:

-        Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

-        Шээсний ерөнхий шинжилгээ

-        БЗДХ (ХДХВ/ДОХ, Тэмбүү) илрүүлэх шинжилгээ

-        В,С вирус илрүүлэх шинжилгээ

-        Цээж гэрэлд харах

-        Нарийн мэргэжлийн эмч нарын (Дотор, Мэс засал, Эмэгтэйчүүд) үзлэг

“Сайхан сэтгэл” эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь цусны дэлгэрэнгүй шинжилгээнд 484 оюутан,  шээсний ерөнхий шинжилгээнд 426 оюутныг хамруулан, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын БЗДХ-ын лавлагаа лабораторид 484 оюутны сорьцыг тээвэрлэн шинжилгээнд өөрчлөлттэй гарсан оюутнуудыг БЗДХ-ын хөтөлбөрийн зохицуулагч эмчийн хяналтад оруулав.

“Амин холбоо” ӨЭМТ-тэй хамтран “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй 35 оюутныг хамруулав.  

Цээж гэрэлд харах шинжилгээнд 444 оюутныг хамруулан өөрчлөлттэй гарсан 12 оюутныг цэрний шинжилгээнд хамруулав.

    

Бусад мэдээ, мэдээлэл