Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлтийг хийх арга зүйн сургалт

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлтийг хийх арга зүйн сургалт

Үүсгэсэн огноо: 2020-10-29

ЭМЯ, Глобал сангийн  дэмжлэгтэйгээр мобайл технологи дээр түшиглэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг хийх арга зүйн сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхим нийт  8  өдрийн 4 удаагийн сургалтыг Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-уул, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд мөн Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын ЭМГ, ЭМТ болон өрхийн эрүүл мэндийн эмч, нийгмийн ажилтан, сувилагч, лаборант, статистикч нар оролцсон 132 хүнийг хамруулсан сургалтыг 2020 оны 10-р сарын 12-25ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалт нь ЭМАШТҮ-нд  хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлтийг хийх, оношийг баталгаажуулах, эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн баталсан A/611  дүгээр маягтыг хөтлөх, мөн  хурдавчилсан оношлуураар халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлэх, оношлох урьдчилан сэргийлэх хянах, дараагийн шатлалд илгээх зэрэг агуулгыг багтаасан эмнэлзүйн сургалтуудыг зохион байгуулсан.   ЭМАШТҮ-ний түвшинд Visit  Home service /VHS/ мобайл аппликейшиныг нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулан зохион байгуулах чадавхийг сайжруулах нь сургалтын онцлог байлаа.

Бусад мэдээ, мэдээлэл