Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль дээр Анагаах Ухааны Төв сангийн удирдлага, мэргэжилтнүүд ажиллалаа

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль дээр Анагаах Ухааны Төв сангийн удирдлага, мэргэжилтнүүд ажиллалаа

Үүсгэсэн огноо: 2020-10-29

     АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, тэнхимийн эрхлэгч, багш нар АУТНС-ийн хамт олонтой уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр уламжлалт анагаах ухааны чиглэлийн ном, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийн талаар санал солилцож, цаашид УАУ-ны  сан  хөмрөгийг баяжуулах, ховор ном,  судар бичиг бүрдүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, магистр, докторын судалгааны нэг сэдэвт бүтээл,  эрдэм шинжилгээний судалгааны материалын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх мөн цахим сурах бичгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтран  ажиллахаар болов.

Ботаник дахь АШУҮИС-ийн хичээлийн байранд МАУОУС болон АУС-ийн  оюутнуудад зориулан салбар номын сан байгуулах нөхцөл боломжийг харилцан судлав.

Уулзалтын үеэр МАУОУС-ийн багш нар 2020 онд туурвисан сэтгүүл, ном сурах бичгээ АУТНС-д хандивлалаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл