nCOVID-19 халдварын өндөр эрсдэлтэй үед ОЮУТНУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

nCOVID-19 халдварын өндөр эрсдэлтэй үед ОЮУТНУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Үүсгэсэн огноо: 2020-11-12
 
   nCOVID-19 халдварын эрсдэлтэй энэ үед эрхэм ОЮУТНУУД та бүхэн дараах зөвлөмжийг дагана уу. Амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ болон оюутны дотуур байрнаас гарахгүй байх

- Өөрсдийн дархлааг дэмжих зорилгоор халуун бүлээн шингэн зүйл тогтмол ууж, гэрийн нөхцөлд тохируулан дасгал хөдөлгөөн хийх

- Элдэв худал мэдээлэлд хууртахгүй байх, нэгнээ буруу ташаа мэдээллээр хангаж үймүүлэхгүй байх

- Албан ёсны эх сурвалжтай мэдээ мэдээлэлтэй танилцах

   Бүх дадлага, семинар цахим болсонтой холбогдуулан өргөсөн тангарагтаа ҮНЭНЧ байж, өөрсдийн эзэмшиж буй мэргэжилдээ ЭЗЭН болж, хичээлдээ шамдан суралцаж, эрдэмтэн багш нарынхаа заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх Аливаад эерэг сэтгэлгээгээр хандаж, бие биедээ инээмсэглэл бэлэглэе!

Та бүхний сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.

 

Бусад мэдээ, мэдээлэл