Оюутнууддаа санал болгох YOUTUBE сувгууд

Оюутнууддаа санал болгох YOUTUBE сувгууд

Үүсгэсэн огноо: 2020-11-16
 
МОНГОЛ СУВАГ:
 
 “ GenZ LAB”
Гомдоллож суух биш, өөрчлөх гэж зүтгэх хэрэгтэй. 2017,2018, 2019 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөгчид, АШУҮИС-ийн АУС-ийн 5, 6-р дамжааны оюутнуудын санаачлан хэрэгжүүлж буй суваг. Эрүүл мэндийн бүх төрлийн мэдлэг мэдээллийг ойлгомжтой, тодорхой, маш энгийнээр тайлбарлан хүргэдэг.
 
“TomYo”
Монгол оюуныг Дэлхийд хүргэх зорилготой технологийн компани.
Боловсролын талаарх мэдлэгээ эндээс аваарай. Гадаадын их дээд сургуульд хэрхэн суралцах уу? Дэлхийн боловсрол хаана яваа вэ? Хэлээ хэрхэн сурах уу? гээд маш олон асуултын хариултыг олж авах болно. Олонд үлгэр жишээ болсон хүмүүс өөрсдийн сурсан мэдсэнээ хуваалцаж, хувь хүн талаасаа залуу үеийнхэндээ зөвлөгөө өгдөг. Ихэвчлэн подкаст хэлбэрээр мэдээ мэдээллээ хүргэдэг.
“OYUKA MED”
Анагаахын оюутны амьдралаас алтан гарт эмч болох замаа та бүхэнтэй хуваалцаж бүхий л зүйлсийг бодитоор харуулахыг зорьдог, эмч нь ингэж л хүний их эмч болсон юм даа гэсэн түүхүүд урссаар байгаа сонирхолтой, содон суваг.
2019 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн тэрээр одоо П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ эмнэлэгийн Дотрын резидент эмч бөгөөд оюутан ахуй цагаасаа өөрийн сувгийг үүсгэж, оюутан дүү нартаа зөвлөгөө өгч, ард иргэдэд эмч, эмнэлгийн мэргэжилтний үнэ цэнийг ойлгуулах, ямар ямар хүнд шат давааг туулж сая л сайн эмч болдог талаар өөрийн амьдралаар жишээ болгон тод томруунаар харуулж буй.
 
ГАДААД СУВАГ:
 
 “Osmosis”
Зарим номон дээр байхгүй шинэ мэдээллүүдийг багтааж, маш товч бөгөөд тодорхой зурж тайлбарласан байдгаараа давуу талтай.
 
“Armando Hasudungan”
Зарим зүйлс нь Монгол номонд бичигдсэнээс зөрөөд байдаг талтай ч маш дэлгэрэнгүй ойлгомжтойгоор зурж тайлбарласан байдаг. Номоо уншингаа бичлэгүүдийг нь үзвэл илүү тодорхой ойлгогддог болохоор хажуугаар нь номоо уншиж байгаарай.
 
“TEDYouth”
Дэлхий дахинд үе тэнгийнхэн тань юу ярьж, юу сэтгэж байгааг олж мэдэж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжтой. Таалагдсан илтгэлийнхээ илтгэгчийн талаарх мэдээллийг хайгаад, олоод үзээрэй. Магадгүй тэр талын салбар сонирхлыг чинь улам татах ч юм билүү. 
 
АМЖИЛТ ХҮСЬЕ ОЮУТНУУДАА.
 
       ОЮУТНЫ ХӨГЖИЛ, УДИРДЛАГЫН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл