Оюутны дотуур байранд Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Оюутны дотуур байранд Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Үүсгэсэн огноо: 2020-11-16

1. Өрөөний зохион байгуулалт, дотоод цэвэрлэгээнд хяналт тавьж өрөөнүүдэд дотоод зохион байгуулалтыг хийх талаар зөвлөмж өгөх (Тухайлбал: Орны толгойг нийлүүлж байрлуулахгүй байх, тогтмол цэвэрлэгээний хувиарь гаргаж хэрэгжүүлэх талаар харилцан бие биедээ нөхөрсөг хяналт тавих, өрөөн дотор дотоод халдваргүйжүүлэлт хийх (хаалганы бариул, дундаа хэрэглэдэг ус буцалгагчны бариул гэх мэт).

2. Өрөө хооронд сэлгүүцэх нь халдварт өртөх өндөр эрсдэлтэйг анхаарах

3. Гаднаас орж ирээд гараа сайтар угааж, хувцсаа тайлан, эд зүйлсийг ариутгаад, дахин гараа сайтар угаах гэсэн дарааллаар өөрсдийгөө хамгаалж хэвших

4. Хувийн ариун цэврийн аливаа хог хаягдалыг тухай бүрт нь хогийн савруу хийж байх

5. Тогтмол амаа зайлах (антисептик, содын уусмал), гар утас гэх мэт хэрэглэлийг халдваргүйжүүлэх бодисыг зохистой хэрэглэж хэвших

6. Найтаах, ханиалгах болон бохирдсон байж болзошгүй гадаргууд (мөнгө, гар утас гэх мэт) хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөх, сануулах тухай зурагт хуудсыг нүдэнд ил харагдах хэсгүүдэд байрлуулах

7. Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутамд 10-20 минут нээж, агаар сэлгэх

Бусад мэдээ, мэдээлэл