АШУҮИС-ийн суралцагчдын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа

АШУҮИС-ийн суралцагчдын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2020-11-19

Цар тахлын улмаас улс орон даяар хатуу хөл хорионы дэглэм барьж байгаа энэ цаг үед АШУҮИС-ийн суралцагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон их сургууль суралцагчдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд АШУҮИС-ийн оюутны 1-р байранд АУС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхмийн багш нар 2020.11.17-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд нийт 298 оюутанд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Бүх оюутнуудын өрөө тасалгаанд орж  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Үзлэгээр оюутнуудад хамар залгиурын болон томуу томуу төст өвчин,  биеийн бусад зовиуртай оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эмчилгээ бичиж, зөвлөгөө өглөө. Үзлэгт хамрагдсан оюутнуудын халууныг үзэж коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх, дархлаагаа хэрхэн дэмжих, стресс менежментээр  эрүүл мэндийн боловсрол олгож мэдээлэл хүргэлээ. Мөн эмчилгээ нь тасалдаж байгаа оюутныг хяналтын эмчтэй нь ярилцаж эмчилгээг тасалдуулахгүй байх арга хэмжээ авлаа. 2 оюутныг дараагийнн шатлалын эмнэлэг рүү илгээж тусламж үйлчилгээг үргэлжлүүлэхээр боллоо.

 

Бусад мэдээ, мэдээлэл