Монгол улсад орчин цагийн Шинжлэх Ухаан үүсэж хөгжсөний 99 жилийн ой, “Шинжлэх Ухааны Ажилтны Өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол улсад орчин цагийн Шинжлэх Ухаан үүсэж хөгжсөний 99 жилийн ой, “Шинжлэх Ухааны Ажилтны Өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлж байна

Үүсгэсэн огноо: 2020-11-20

 

   Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан та бүхэнд “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхыг хүсэн ерөөе!

   Төр засгаас шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөж, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, судалгааны их сургуулиудыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь  шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтнууд та бидний цаашид илүү эрчимтэй бүтээж туурвих урам зоригийг сэргээж байна.

   Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд улс орнууд шинжлэх ухааны салбарын ач холбогдолыг илүү сайн ухамсарлаж байна. Эх орныхоо шинжлэх ухаан, технологи, инновацыг эрчимтэй хөгжүүлэх талаар төр, засгаас дэвшүүлсэн зорилго, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, улс орноо шинжлэх ухаан, технологид суурилсан хөгжлөөр замнуулан түүчээлэх их үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаач нэг бүрийн оролцоо чухал билээ.

 

 

   2020 он АШУҮИС-ийн хамт олны хувьд эрдэм судлалын амжилт бүтээл арвин жил болж байна. Сургуулийн дотоод, гадаад хамтын харилцаа өргөжин тэлж, судалгааны олон арван томоохон бүтээлүүд нийтийн хүртээл боллоо. 2020 оны 11 сарын байдлаар Scopus болон Web of Science мэдээллийн санд АШУҮИС-аас нийт 64 бүтээл байршсан бөгөөд үүнээс хариуцлагатай зохиогчоор 7, нэгдүгээр зохиогчоор 23, хамтарсан зохиогчоор 34 бүтээл хэвлэгдсэн байна.

 

 

 Нэгдүгээр зохиогчоор Д.Ганмаа, Ж.Цолмон нарын туурвисан “Сүрьегийн халдвар болон өвчлөлөөс сэргийлэхэд витамин Д аминдэмийн нөлөөлөл” сэдэвт бүтээл The New England Journal of Medicine /IF-74.699/ Сэтгүүлд хэвлэгдэв.

 Хариуцлагатай зохиогчоор О.Чимэдсүрэн, Э.Ренчиндорж нарын туурвисан “КОВИД-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн Монгол Улсын эрт үеийн бодлогын арга хэмжээ туршлага ба бэрхшээлүүд” сэдэвт бүтээл The Lancet Global Health /IF-21.597/ сэтгүүлд хэвлэгдэв.

Энэхүү үйл явдлууд нь АШУҮИС-ийн багш судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн чансаа олон улсын түвшинд хүрсэн байгаагийн тод илрэл билээ.

 

ТА БҮХЭНД ДАХИН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

 

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл