Анагаах ухааны цахим мэдээллийн сангаас өгүүлэл хайх аргачлал “HINARI” “RESEARCH4LIFE” сэдэвт цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Анагаах ухааны цахим мэдээллийн сангаас өгүүлэл хайх аргачлал “HINARI” “RESEARCH4LIFE” сэдэвт цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2020-11-20

 

Шинжлэх ухаан технологийн газрын дэргэдэх "Судалгаа хөгжлийн төв" нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай хамтран “Анагаах ухааны цахим мэдээллийн сангаас өгүүлэл хайх аргачлал “HINARI” “Research4life” сэдэвт цахим сургалтыг 2020 оны 11дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 195 багш, судлаачид цахимаар бүртгүүлсэн. 

 ШУТГ-аас энэхүү сургалтыг "Google meet" платформ ашиглан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд платформд нэг удаагийн сургалтаар 195 хэрэглэгч зэрэг холбогдох боломжгүй тул эхний бүртгүүлсэн 90 багш судлаачийг 2020 оны 11дүгээр сарын 19-ний өдрийн сургалтанд хамрууллаа.

Бусад судлаачиддаа зориулан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15:00 цагаас уг сургалтыг дахин зохион байгуулахаар боллоо.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл